СЭЗИС - Бүтээлийн сан

Хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлсийг машин сургалтын аргаар шинжлэх нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Идэр, Тэмүүжин
dc.date.accessioned 2025-06-20T07:14:48Z
dc.date.available 2025-06-20T07:14:48Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4352
dc.description.abstract Хөдөлмөр эрхлэлт буурах нь макро эдийн засаг дахь идэвхтэй оролцоог бууруулж, өрх гэрийн орлого, хэрэглээ, цаашлаад нийт эрэлтэд сөргөөр нөлөөлнө. Ажилгүйдэл ихсэх нь хүмүүн капитал дутуу ашиглагдаж, урт хугацаандаа эдийн засгийн өсөлтийн тулгуур хүчин зүйлсэд дарамт үзүүлдэг. Тиймээс хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөгч хувь хүний хүчин зүйлсийг судлах нь чухал ач холбогдолтой билээ. Энэхүү дипломын ажлын хүрээнд Монгол улсын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөгч хувь хүний хүчин зүйлсийг машин сургалтын ангиллын аргуудаар шинжлэн авч үзсэн. Судалгаанд АХС-ны 2014-2018, 2022 оны тоон өгөгдөл ашиглан машин сургалтын ложит загвар, шийдвэрийн мод, санамсаргүй ой, к хамгийн ойр хөрш, шугаман дэмжих вектор ангилал болон найев байес загваруудыг ажлуулан тухайн өгөгдөлд хамгийн тохиромжтой загварыг олохыг зорьсон. Өгөгдлийг 80/20 харьцаатайгаар сургах болон тестлэх байдлаар хувааж, загваруулын үр дүнг шалгуур үзүүлэлтээр харьцуулан үзэхэд машин сургалтын ложит загвар бусад загвараас хамгийн өндөр нарийвчлалтай байж чадсан. Судалгааны ажлын хүрээнд дэвшүүлсэн таамаглалаа шалгахын тулд эконометрикийн Ложит болон Пробит загвар үнэлсэн бөгөөд боловсрол нэмэгдэхийн хэрээр хөдөлмөр эрхлэх магадлал өсөх таамаглалыг баталж чадсан ч хотод амьдрах нь хөдөө орон нутагт амьдрахаас илүү хөдөлмөр эрхлэх магадлалтай гэх таамаглал няцаагдсан юм. Үүний шалтгаан нь хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний үндсэн дээр хотод ажиллах хүчний илүүдэл үүссэн байж болзошгүй гэж үзсэн. en_US
dc.subject Машин сургалт en_US
dc.subject ангилалын арга зүй en_US
dc.subject хөдөлмөр эрхлэлт en_US
dc.subject ажилгүйдэл en_US
dc.subject бинар загварууд en_US
dc.subject магадлал en_US
dc.subject таамаглал en_US
dc.subject ложит болон пробит загвар en_US
dc.subject хүмүүн капитал en_US
dc.subject нарийвчлал en_US
dc.title Хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлсийг машин сургалтын аргаар шинжлэх нь en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эдийн засаг
ife.Мэргэжил.Индекс D310700
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах