Хураангуй:
Сүүлийн жилүүдэд орон нутгийн худалдаа үйлчилгээний салбарт хэрэглэгч төвтэй, брэндийн бодлоготой үйл ажиллагааны хэрэгцээ эрчимтэй өсөж буйтай холбоотойгоор энэхүү судалгааны ажлаар Завхан аймгийн Улиастай хотын “Жаргал худалдааны төв”-ийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэн, цогц ребрэндинг стратеги боловсруулахыг зорьсон.
Судалгааны хүрээнд тус төвийн өрсөлдөх чадвар, брэндийн танигдах байдал, хэрэглэгчийн хандлагыг үнэлж, орон нутгийн 24 сумын онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээтэй уялдуулсан бүсчилсэн брэндинг загварыг тодорхойлсон. Мөн худалдааны төвийг аялал жуулчлалын бүсийн мэдээллийн төв болгон хөгжүүлэх боломжийг судалсан нь судалгааны онцлог юм.
Судалгаанд SWOT, PESTEL шинжилгээ, хэрэглэгчийн санал асуулга, өрсөлдөгчийн шинжилгээ зэргийг ашигласан. Үр дүнд нь брэндийн өнөөгийн дүр төрх сул, хэрэглэгчийн хүлээлт өндөр байгааг тогтоосон бөгөөд шинэчлэл хийх шаардлага бодитой болох нь батлагдсан. Үүний үндсэн дээр ребрэндинг хийх 4 жилийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх стратеги боловсруулсан болно.