Хураангуй:
Энэхүү дипломын ажилд Монгол Улсын экспортын төрөлжилтийн индекс
болон эдийн засгийн өсөлтийн хоорондын хамаарлыг тоон өгөгдөлд суурилан
шинжилсэн. Судалгаанд 1996–2021 оны экспортын бүтэц, ДНБ-ий өсөлтийн
мэдээллийг ашиглаж, хугацааны цувааны шинж чанарыг тодорхойлох зорилгоор
ADF тестээр суурь нэгжийн шинжилгээ хийсэн. Улмаар ARDL (Autoregressive
Distributed Lag) загварыг ашиглан хувьсагчдын богино ба урт хугацааны хамаарлыг
тогтоов. Эмпирик үр дүнгээр экспортын төрөлжилт нь Монголын эдийн засгийн
өсөлтөд урт хугацаанд эерэг нөлөө үзүүлж буйг харуулсан. Үүнээс гадна үлдэгдлийн
шинж чанарыг шалгахад DW статистик, Breusch–Pagan тест зэрэг аргуудыг
ашиглаж, загварын статистик үндэслэлийг баталгаажуулсан. Судалгааны үр дүнд
тулгуурлан экспортын бүтэц, институцийн орчин, дэд бүтэц зэргийг сайжруулах
бодлогын зөвлөмжүүдийг дэвшүүлсэн.