СЭЗИС - Бүтээлийн сан

УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН УДИРЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН СИСТЕМ

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Г., Эрдэнэцэцэг
dc.contributor.author Очирмөнх, Санга-Очир
dc.date.accessioned 2025-06-20T05:47:01Z
dc.date.available 2025-06-20T05:47:01Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4330
dc.description.abstract Олон улс болон дотоодын хотуудад нийтийн тээврийн системийг ухаалаг технологиор удирдах чиг хандлага эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, судалгаанд оролцсон хотуудын 65% нь 2023 онд маршрут, буудлын өөрчлөлт, чиглэл төлөвлөлтийг системчлэн удирдах шийдэл ашиглаж эхэлсэн бөгөөд үлдсэн 35% нь ойрын ирээдүйд ийм системийг нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлсэн байна. Энэ нь маршрут төлөвлөлт, тээврийн сүлжээг оновчтой болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байна. Хэдийгээр чиглэлийн өөрчлөлт, буудал нэмэх/устгах, төлөвийн тохиргоо зэрэг үйлдлийг системээр шийдэх нь удирдлагын багт илүү бүтээмж, нарийвчлал авчирдаг ч эдгээр мэдээллийг гараар бүртгэж, шалгаж, баталгаажуулах үйл явц нь цаг хугацаа их шаарддаг, алдаа гарах магадлал өндөртэй (жишээ нь, чиглэлийн нэршил зөрөх, буудлын байршил буруу орох, төлөв буруу тохирох гэх мэт) байдаг. Судалгаагаар ийм мэдээллийн бүртгэлд гардаг 10 алдааны 6 нь хүний механик үйлдэлтэй холбоотой байжээ. Гадаадын хөгжингүй орнуудад энэхүү процессийг хөнгөвчлөх, алдааг бууруулах зорилгоор чиглэл, буудал, төлөв удирдлагын төвлөрсөн системийг ашиглах нь түгээмэл боловч Монгол Улсад одоогоор ийм төрлийн цогц систем өргөн хэрэглээнд нэвтрээгүй байна. Уг судалгааны ажлаар нийтийн тээврийн чиглэл төлөвлөлт, буудал удирдлагын процессийг системчилсэн жишээгээр судлах зорилгоор “Нийтийн тээврийн удирдлага зохион байгуулалтын систем” системийн чиглэл, буудлын удирдлагын модулийг жишээ болгон авч, ярилцлага, ажиглалт, системийн лог судалгаа, хэрэглэгчийн баримт бичиг шинжилгээний аргуудыг ашиглан тухайн процессын онолын үндэс, системийн шинжилгээ, зохиомж, хэрэглэгчийн эрхийн ялгаа, өгөгдөл хадгалах логик, мөн үндсэн функцүүдийн прототайп хөгжүүлэлтийг гүйцэтгэнэ. Түлхүүр үгс: нийтийн тээвэр, чиглэл төлөвлөлт, буудлын удирдлага, тээврийн систем, системийн шинжилгээ, системийн зохиомж, хэрэглэгчийн эрхийн хязгаарлалт, чиглэлийн мэдээлэл, буудлын мэдээлэл, автомат удирдлага en_US
dc.subject Research Subject Categories::TECHNOLOGY en_US
dc.title УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН УДИРЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН СИСТЕМ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, мэдээллийн системийн
ife.Мэргэжил.Индекс D341300
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ц., Гүндэгмаа


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах