dc.description.abstract |
Орчин үед тодорхой хэмжээний өөрийн гэсэн эд хөрөнгөтэй, мэдлэг боловсролтой, бизнестэй болсныхоо дараа буюу хожуу гэрлэх мөн хоёр болон түүнээс дээш удаа гэрлэх хандлага дэлхийн бүх улс оронд бий болоод байгаа билээ. Тиймээс гэрлэгчид гэрлэхдээ өөрсдийн гэсэн эд хөрөнгөтэй оролцох болсон ба өөрийн орлого, эд хөрөнгийг хамгаалах хүсэл сонирхолтой болсон.
Гэрлэлт ба гэрлэлт цуцлалтын аль нь ч гэрлэгчдээс тодорхой хэмжээний зардал шаарддаг. Гэрлэхдээ гэрээ байгуулсан зардал гэрлэлт цуцлах үед гэрээ байгуулаагүй байсан зардлаас хамаагүй зардал багатай тусах боломжтой. Хэрвээ гэрлэлтийн гэрээ байхгүй тохиолдолд шүүх гэрлэгчдийн аль нэг нь өөрийн хуваарьт хөрөнгөө нотолж чадахгүй бол хөрөнгийг тэнцүү хуваадаг нь шударга мэт санагдах боловч үнэндээ талууд өөрт байгаа зүйлээ хамгаалах, өөрийн орлого болон гэрлэлтийн өмнө байсан эд хөрөнгөө тусгаарлах хүсэлтэй байх ба тэнцүү хуваахыг хүсэхгүй байх нь их байдаг.
Гэрлэлт цуцлах үед хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудал зүй ёсоор урган гарч ирдэг. Шүүхийн журмаар гэрлэлт цуцалж байгаа тохиолдолд тэжээн тухай тэтгэх гэрээ байгуулаагүй бол шүүх хүүхдийн наснаас нь хамааруулж тэтгэлгийн хэмжээг тогтоодог. Хүүхдийг асрамждаа авч үлдэж байгаа тал шүүхээр тогтоох тэтгэлгийн хэмжээ хүүхдийг тэжээхэд хангалттай бус гэж үзвэл харилцан тохиролцож тэжээн тухай тэтгэх тухай гэрээ байгуулдаг тохиолдол практикт байна. Мөн гэрлэгчид захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулж буй тохиолдолд нэг нэгнээ тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болох юм. Үүний адил гэр бүлийн гишүүд нэг нэгнээ, эцэг эхээ, төрөл садны хүнээ харилцан тохиролцож тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулж болдог.
Энэ үүднээс гэр бүлийн эрх зүй дэх гэрээний талаарх цэгцтэй мэдлэгтэй болж, гэр бүлийн гишүүд эд хөрөнгийн холбоотой харилцааг хоорондоо гэрээ байгуулах замаар шийдвэрлэх нь зохистой юм. |
en_US |