СЭЗИС - Бүтээлийн сан

Бизнес төлөвлөгөө боловсруулах үйлчилгээг хөгжүүлэх боломжийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Б, Амарсанаа
dc.contributor.author Төмөрийн, Хонгорзул
dc.date.accessioned 2025-06-20T03:34:43Z
dc.date.available 2025-06-20T03:34:43Z
dc.date.issued 2025-05-09
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4275
dc.description.abstract Монголд анх жижиг бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий сургалт, бизнес инкубаторын үйлчилгээ үзүүлэх зорилготой бизнес инкубатор төв, бизнес хөгжлийг дэмжих төвүүдийг 2007 оноос сонгон шалгаруулах тендер зарлан, дэмжиж эхэлсэн. Энэ төвүүд 21 аймаг, 9 дүүрэгт байгуулагдаж бичил бизнес эрхлэгчдэд аж ахуй эрхлэх ур чадварын олон сургалт, зөвлөх үйлчилгээг зохион байгуулж эхэлсэн байна. Орон нутагт бизнес хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг төвүүд харьцангуй туршлагажсан, үйлчилгээний хувьд ангилагдаж төрөлжсөн хэдий ч бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу бизнес төлөвлөгөө боловсруулах үйлчилгээний эрэлт хэрэгцээ бусад сургалт зөвлөгөөтэй харьцуулахад илүү өндөр байдаг. Энэ утгаараа А компани нь 2007 оноос эхлэн Архангай аймгийн бизнес эрхлэгчдэд аж ахуй эрхлэлтийн сургалт болон БТ боловсруулах үйлчилгээг үзүүлж байна. Энэхүү судалгааны ажлаараа БТ боловсруулах зөвлөх үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж түүний үе шат, процессын хөгжлийг онолын хувьд бизнес загварын хавтгай дээр буулган боловсруулах, судалгаанд үндэслэн санал зөвлөмж боловсруулах зорилго тавьж ажиллалаа. Энэ зорилгынхоо хүрээнд гадны болон дотоодын судлаачдын судалгаануудад дүн шинжилгээ хийж, онолын болон салбарын судалгаа хийхдээ анхдагч болон хоёрдогч эх сурвалж дээр үндэслэн БТ боловсруулах үйлчилгээний зах зээлийн эрэлт хэрэгцээ, оролцогч талуудыг тодорхойлж, хөгжүүлэх боломжийг тодорхойлохыг зорьсон болно. Мөн БТ боловсруулах зөвлөх үйлчилгээний бизнес процессыг судлахдаа нэг талаас зөвлөх байгууллага нөгөө талаас үйлчлүүлэгч гэж ангилан, анкетын асуулга, фокус бүлгийн ярилцлага, баримт бичгийн шинжилгээ хийх аргуудад тулгуурлан судалгааг хийж гүйцэтгэлээ. Судалгааны объект болгон сонгосон Архангай аймагт бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй А компанийн үйлчлүүлэгч, ажилтан, зөвлөх, хамтран ажиллагч байгууллагын төлөөллөөс фокус бүлгийн ярилцлагын аргаар дамжуулан тухайн байгууллагын бизнес процесс, онцлог, тулгамдаж буй асуудал болон үйлчлүүлэгч нарт чиглэсэн үйлчилгээний үе шатыг судлав. Харин дээрх байгууллагатай хамтран ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа харилцагчийн төлөөлөл 100 оролцогчоос анкетын ярилцлагын аргад тулгуурлан тэдний бизнес төлөвлөгөө боловсруулах эрэлт хэрэгцээ, тулгамдаж буй асуудал, зөвлөх үйлчилгээний талаарх өгөгдлийг цуглуулан боловсруулан дүгнэлт гаргав. Судалгааны ажлын үр дүнд анх дэвшүүлсэн таамаглал батлагдаж байгаа бөгөөд БТ боловсруулах зөвлөх үйлчилгээний тодорхой үе шатанд сайжруулалт хийх, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх хэрэгцээ байгаа нь судалгааны ажлын дүнгээс харагдаж байна. en_US
dc.subject бизнес төлөвлөгөө en_US
dc.subject архангай аймаг en_US
dc.subject аж ахуй en_US
dc.subject ждү en_US
dc.subject бизнес модел en_US
dc.subject бизнес эрхлэгч en_US
dc.subject канвас загвар en_US
dc.title Бизнес төлөвлөгөө боловсруулах үйлчилгээг хөгжүүлэх боломжийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах