СЭЗИС - Бүтээлийн сан

ХАЙЛУУР ЖОНШНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРТГИЙН БҮРТГЭЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Дансрангийн, Зулцэцэг
dc.date.accessioned 2025-06-20T03:34:24Z
dc.date.available 2025-06-20T03:34:24Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4274
dc.description.abstract Манай улс хайлуур жоншны арвин их нөөцтэй хэдий ч эцсийн бүтээгдэхүүн болгон орчин үеийн технологиор боловсруулж, нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд гаргаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл гар аргаар ялган түүхийгээр нь экспортолж байгаа нь тухайн хайлуур жоншийг үнэлүүлэх чадамжийг муутгаж байгаа юм. Монгол орны зүүн урд хэсгээс эхлэн Хэнтий аймгийг дайран хайлуур жоншны томоохон илэрц байдаг бөгөөд энэ бүсэд жоншны баяжмалыг үйлдвэрлэлийн түвшинд боловсруулан гаргаж байгаа үйлдвэр Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрээс өөр үйлдвэр одоог хүртэл ажиллаагүй байгаа нь экспортын жонш хямд үнээр гарч байгааг илэрхийлж байна. Гэсэн хэдий ч ирээдүйд жоншны ордуудыг даган баяжуулах үйлдвэрүүд баригдан ажиллахаар төсөл боловсрогдон эхнээсээ барилгын ажлаа эхлүүлж байгаа нь сайшаалтай. Бор-Өндөр, Дорноговийн бүсийн жонш олборлогчид агуулга хөөн сорьцлон олборлож байгаа нь ирээдүйн жоншны нөөцийг бууруулж болзошгүй байгаа бөгөөд үлдсэн бага агуулгатай жоншны хүдрийг дараа нь олборлон баяжуулахад хүндрэлтэй байх нь мэдээж. 1868 оны үеэс эрдсийг дэлхий нийтээрээ “Fluorite” хэмээн нэрлэх болсон бөгөөд энэ нь латин хэлний “Fluere” буюу “урсах” гэсэн үгнээс гаралтай. Тухайн үеэс жоншийг гоёл чимэглэл, гар урлал, засал чимэглэлд хэрэглэхээс гадна ган хайлуулахдаа шингэрүүлэгч болгон хэрэглэдэг байжээ. Хайлуур жоншны найрлагын 51.1%-ийг кальц (Ca), 48.9%-ийг фтор (F) бүрдүүлдэг металл бус эрдэс юм. 19 дүгээр зуунд ган хайлуулахад хайлуур жоншийг өргөн хэрэглэдэг байсан бол өнөө үед гангийн буюу төмрийн хайлш бэлтгэх, хөнгөн цагааны үйлдвэрлэл, гагнуурын электродын бүрхүүл, гангийн цутгуур, цементийн үйлдвэр, тусгай зориулалтын оптик шил үйлдвэрлэх, фторт нэгдлүүдийг гарган авахад ашиглаж байна. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд жилд 5.7-6.0 сая орчим тонн хайлуур жоншны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жонш олборлогч компаниудын тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, уул уурхайн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртгийн бүртгэлийн орчин үеийн арга хэрэгслүүдийг судлан, тохирох өртгийн бүртгэлийн аргачлалыг боловсруулж, жоншны уурхайд хэрэгжүүлэх ажлыг судалсан болно. en_US
dc.subject жонш en_US
dc.subject хайлуур жонш en_US
dc.subject баяжуулах үйлдвэр en_US
dc.subject эрдэс en_US
dc.subject төмрийн хайлш en_US
dc.subject уурхай en_US
dc.subject Дорноговь en_US
dc.subject Бор-Өндөр en_US
dc.subject эцсийн бүтээгдэхүүн en_US
dc.title ХАЙЛУУР ЖОНШНЫ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ӨРТГИЙН БҮРТГЭЛИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах