СЭЗИС - Бүтээлийн сан

Казиногийн хуулийн төсөлд өгөх санал зөвлөмж, харьцуулсан судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батсүх, Хэрлэнчимэг
dc.contributor.author Гантөмөр, Лхамноржмаа
dc.date.accessioned 2025-06-20T03:24:40Z
dc.date.available 2025-06-20T03:24:40Z
dc.date.issued 2025-06-20
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4271
dc.description.abstract Монгол улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна.” хэмээн заасан. Гэвч манай улсын эдийн засаг уул уурхайн олборлох салбараас хэт хамааралтай байгаа нь улс орны эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн чадавхад сөргөөр нөлөөлж, эдийн засгийн хямралд өртөх магадлалыг нэмэгдүүлж, дотоодын эдийн засгийн дархлааг сулруулах хандлагатай болов. Иймд Монгол улсын Үндсэн хуульд “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна” гэж заасны дагуу уул уурхай, олборлох салбараас бусад салбарын хөгжилд анхаарч, эдийн засгаа тэлэх бодлого шаардлагатай байна. Үүний нэг арга зам нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд казиногийн үйл ажиллагаа эрхлэх хууль эрх зүйн орчинг бий болгох бөгөөд энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, татвараас төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсад ажлын байр шинээр бий болох зэрэг олон эерэг нөлөөг үзүүлэхээр байна. Казиног улс орнууд өөрсдийн онцлогт тохируулан хуульчилж, олон талын туршлага, практик шаардлага, олон улсын байгууллагын зөвлөмж зэрэгт үндэслэн дотоодын эрх зүйн орчныг боловсронгуй болгосоор байна. Үүний тулд олон талын оролцоо, хамтын ажиллагаа, өргөн хүрээний хүч хөдөлмөр, судалгаа шинжилгээ ч мөн шаардагдаж байна. Энэхүү өргөн хүрээний судлах зүйл бүхий салбараас манай улс ч мөн адил бусад улсын сайн туршлагаас суралцан, хуулийг батлахад гарах эрх зүйн үр дагавар болон бусад улсын казиногийн тухай хуулинд хэрхэн зохицуулсан байдлыг харьцуулан судлаж, тэдгээрийн давуу тал, сайн зүйлчлэлээс өөрийн орны хуулийн төсөлд тусгах боломжийг тус судалгаагаар эрэлхийлж цөөн санал дэвшүүлэв. en_US
dc.subject мөрийтэй тоглоом en_US
dc.subject казино en_US
dc.subject хуулийн төсөл en_US
dc.subject харьцуулсан судалгаа en_US
dc.title Казиногийн хуулийн төсөлд өгөх санал зөвлөмж, харьцуулсан судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн эрх зүй
ife.Мэргэжил.Индекс D380105
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах