dc.description.abstract |
Монгол Улс нь нийт 156.4 сая га нутаг дэвсгэртэй бөгөөд түүний 73.6 хувь буюу
115 сая га талбай нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжтой, 2024 оны мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал тоологдсон бөгөөд үүний дийлэнх хувийг хонин сүрэг эзэлж байна. Хонь, хурганы мах нь Монголын мал аж ахуйн салбарын гол бүтээгдэхүүний нэг бөгөөд экспортын өндөр боломжтой салбар юм. Гэвч манай улс энэхүү их хэмжээний нөөц боломжоо бүрэн ашиглаж чаддаггүй тул Монгол Улсын хурганы махны экспорыг нэмэгдүүлэх боломжийг судалж, экспортын үйлдэрлэлд тавигдах суурь шаардлагуудыг тодорхойлохоор зорилоо. Уг зорилгыг биелүүлэхийн тулд хурганы махны экспортын өнөөгийн байдал, хязгаарлагч хүчин зүйлс, экспортыг нэмэгдүүлэх боломж, экспортын үйлдэрлэлд тавигдах суурь шаардлагуудыг судлав.
Судалгаа шинжилгээг салбарын томоохон төлөөлөгч бөгөөд 2015 оноос хойш
олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажилласан, 2023 онд Исламын тохирлын гэрчилгээний (HALAL) шаардлагыг хангасан Траст Трейд ХХК-ийн Мал төхөөрөх үйлдвэрт хийж, нийт 9 бүлэг 64 зүйл шаардлагыг агуулсан шаардлагын шалгах хуудас бэлтгэн тус үйлдвэр хурганы махыг АНЭУ-руу экспортлох шаардлагыг хангасан эсэх зөрүүгийн шинжилгээ хийхэд 100% нийцэлтэй буюу бүх шаардлагыг хангасан гэсэн үр дүн гарсан. Хэдийгээр үйлдвэрлэгчийн зүгээс экспортлогч орны шаардлагыг бүрэн хангасан ч Монгол улсын хууль, эрх бүхий байгууллагын бодлого, журам, зохицуулалтаас хамаарч экспортын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулахад хүндрэл саад тулгарч байв.
Монгол улсын хурганы махны экспортын үйл ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой
хэдий ч уламжлалт мал аж ахуй, улирлын шинж чанартай бэлчээрийн маллагаатай
нийлүүлэлтийн сүлжээний онцлогоос шалтгаалж, хурганы махыг байнга тасралтгүй
нийлүүлэх боломж хязгаарлагдмал бөгөөд, малын эрүүл мэнд, мал эмнэлэгийн тогтолцоо сул нь экспортыг хязгаарлагч гол хүчин зүйл болж байна. Хэдийгээр манай орон нэг үеэ бодвол булангийн орнуудад мах экспортлох зөвшөөрөл авч, шаардлага хангасан үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг экспорлох боломж бүрдэж байгаа ч байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломж хангалтгүй байгаа нь тогтоогдсон тул судалгааны үр дүнд тулгуурлан судлаачийн зүгээс санал зөвлөмжийг боловсруулсан. |
en_US |