СЭЗИС - Бүтээлийн сан

Үүрэн холбооны дата хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтад сэтгэлзүйн үнийн тактикуудын нөлөөг тодорхойлох судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Сандагдорж, Сайн-Од
dc.contributor.author Амгалан, Үүрийнцолмон
dc.date.accessioned 2025-06-18T07:08:54Z
dc.date.available 2025-06-18T07:08:54Z
dc.date.issued 2025-06-18
dc.identifier Бакалавр en_US
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4262
dc.description.abstract Энэхүү судалгааны зорилго нь үүрэн холбооны дата хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтад оператор компаниудын ашиглаж буй сэтгэлзүйн үнийн тактикууд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлох, мөн хэрэглэгчийн хүн амзүйн үзүүлэлтүүд дээр үндэслэн эдгээр нөлөөллийн ялгааг шинжлэхэд оршино. Судалгаанд сондгой үнэ, багцын үнэ, жишиг үнэ, анхдагч үнэ, хөнгөлөлттэй үнэ, урамшуулалт үнэ зэрэг зургаан төрлийн сэтгэлзүйн үнийн стратегиудыг хамруулж, Котлерийн "Хар хайрцгийн загвар"-т тулгуурлан хэрэглэгчийн өдөөлт–шийдвэр гаргалтын хамаарлыг онолын үндэс болгосон. Анкетын судалгаагаар Улаанбаатар хотын дата хэрэглэгчдийн дунд нийт 336 түүврийг цахим болон хэвлэмэл аргаар цуглуулж, SРSS программ ашиглан статистик шинжилгээг хийв. Хэмжүүрүүдийн найдвартай байдал өндөр (Сrоnbасh’s α = 0.923) ба регрессийн шинжилгээгээр жишиг үнэ болон анхдагч үнэ нь худалдан авах шийдвэр гаргалтад статистикийн хувьд ач холбогдолтой буюу хамгийн хүчтэй эерэг нөлөөтэй болох нь тогтоогдсон. Харин бусад стратегиудын нөлөө хэрэглэгчийн хүн амзүйн шинж чанараас хамааран ялгаатай байсан. Зохицуулагч хувьсагчийн шинжилгээгээр хэрэглэгчдийн хүйс, нас, орлогын түвшнээс шалтгаалан хоёрдогч үнийн стратегиудад үзүүлэх хариу үйлдэл өөр байгааг харуулсан. Судалгааны үр дүн нь үүрэн холбооны оператор компаниудад хэрэглэгчийн сегментэд тохирсон үнийн ялгавартай стратегийг хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Судалгааны үр дүн нь хэрэглэгчид үнийг дангаар нь бус, харин харьцуулалт болон хүлээлтэд суурилсан сэтгэлзүйн үнэлэмжээр хүлээн авдаг болохыг харуулж байна. Энэ нь хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр нь бүрэн рациональ бус, харин танин мэдэхүйн зан төлөвт тулгуурлан гардаг болохыг илтгэнэ. en_US
dc.subject хэрэглэгчийн зан төлөв en_US
dc.subject сэтгэлзүйн үнэ en_US
dc.subject үүрэн холбоо en_US
dc.subject худалдан авах шийдвэр en_US
dc.title Үүрэн холбооны дата хэрэглэгчдийн худалдан авах шийдвэр гаргалтад сэтгэлзүйн үнийн тактикуудын нөлөөг тодорхойлох судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр D380105
ife.Мэргэжил.Индекс D340500
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Батмөнх, Ганшагай


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах