СЭЗИС - Бүтээлийн сан

ФИНТЕК КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Товч мэдээллийг харах

dc.contributor.author Дорждалам, Сайнбаяр
dc.date.accessioned 2025-06-09T04:54:51Z
dc.date.available 2025-06-09T04:54:51Z
dc.date.issued 2025-06-03
dc.identifier.uri https://repository.ufe.edu.mn/xmlui/handle/8524/4166
dc.description.abstract вь 2024 оны байдлаар 8.9% хувьд хүрсэн бөгөөд энэхүү салбараар үйлчлүүлэгчид давхардсан тоогоор 5.4 сая хүрээд байгаа бол 2.3 сая идэвхтэй харилцагч бүртгэлтэй байна. Түүнчлэн, Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч Финтекийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудаар үйлчлүүлэгчид салбарын нийт харилцагчдын 1.7 сая буюу 75.8 хувийг бүрдүүлж байна. Энэ нь технологи суурьтай санхүүгийн байгууллагуудын өрсөлдөөнийг нэмэгдүүлж байгааг илтгэх тул тэдгээрийн амжилтанд нөлөөлөх хүчин зүйлсийг олон улсад ижил төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэгч байгууллагуудын туршлагаас судалж, Монгол улсын Финтек салбарт хэрхэн нөлөөлж буйг тоон болон чанарын судалгааны аргад үндэслэн судалж шинжилгээ хийлээ. Бид “Финтек компанийн гүйцэтгэлд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт дипломын ажлын хүрээнд, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохдоо олон улсад судлагдсан байдлын судалгаанд үндэслэн, компанийн гүйцэтгэлд нөлөөлдөг дотоод болон гадаад 7 хүчин зүйлсийг тодорхойлж судалгааны ажлынхаа таамаглал болгон дэвшүүлж, манай улсын Финтек компанийн гүйцэтгэлд эдгээр хүчин зүйлс нь нөлөөлдөг эсэхийг тогтоох зорилгоор банк бус санхүүгийн салбарын 16 финтек компанийн удирдах албан тушаалтан болон финтекийн салбараар үйлчлүүлэгч 103 хэрэглэгчээс судалгаа авч SPSS программыг ашиглан Найдвартай байдлын шинжилгээ, Фактор шинжилгээ, Давтамжийн шинжилгээ, Харилцан хамаарлын шинжилгээ, Регрессийн шинжилгээ зэргийг судалгааны өгөгдөл, үр дүнд тулгуурлан харьцуулан шинжилсэн. Удирдах албан тушаалтнуудаас авсан судалгаагаар судалгааны ажлын хүрээнд дэвшүүлсэн 7 таамаглалын 4 нь батлагдаж, 3 нь няцаагдсан. Улмаар няцаагдсан таамаглал болох үнэ цэнийн санал болон хэрэглэгчийн хүчин зүйлсийг тодорхойлох судалгааг хэрэглэгчдээс авч байгууллагаас авсан судалгааны үр дүнтэй харьцуулахад, Хэрэглэгчид байгууллагын найдвартай байдал, хувийн мэдээлэл хамгаалалт, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг зэрэг хүчин зүйлсийг илүү үнэлсэн нь хэрэглэгчийн үндсэн хүлээлт, хэрэгцээг илэрхийлж байна. Харин байгууллагын ажилтнуудын хувьд үйлчилгээний хялбар байдал, зээлийн боломж, хэрэглэгчийн шийдвэр гаргалтыг дэмжих функц зэрэг үзүүлэлтүүдийг чухалчилсан нь үйл ажиллагааны гүйцэтгэл, инновацид төвлөрсөн хандлагыг илтгэж байна. Эдгээр зөрүү нь байгууллага, хэрэглэгчийн хүлээлт, үнэлгээ хоорондын уялдаа сул байгааг илтгэх бөгөөд финтек бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтэд хэрэглэгчийн саналыг тусгах шаардлагатай гэх дүгнэлтэнд хүрч байна. Судалгааны үр дүнд тулгуурлан, байгууллагын гүйцэтгэлийг сайжруулахад шаардлагатай зүйлсийг санал зөвлөмж хэсэгт бичсэн болно. en_US
dc.subject Уул уурхай, өрсөлдөх чадвар, хүчин зүйл, зах зээл, баялаг, эдийн засаг en_US
dc.title ФИНТЕК КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах