| dc.contributor.advisor | Дашцэрэн, Хашбаатар | |
| dc.contributor.author | Гочоосүрэн, Эгшиглэн | |
| dc.date.accessioned | 2020-06-26T03:46:10Z | |
| dc.date.available | 2020-06-26T03:46:10Z | |
| dc.date.issued | 2020-06-26 | |
| dc.identifier | Бакалавр | en_US |
| dc.identifier.uri | http://repository.ufe.edu.mn:8080/xmlui/handle/8524/1722 | |
| dc.description.abstract | Манай улсад 2019 оны байдлаар тусгай зөвшөөрөл бүхий 544 ББСБ үйл ажиллагаагаа явуулж байна. Харин эдгээр ББСБ-ын өрсөлдөөн болоод тухайн зах зээлд орох болон гарах ББСБ-ын тоо хэрхэн өөрчлөгдөж, түүнд ямар хүчин зүйлс нөлөөлж буйг судалсан судалгаа манай улсад байхгүйн дээр олон улсад ч тэр бүр судлагдаад байдаггүй. Харин санхүүгийн зах зээлээс авч үзвэл банкны салбартай уялдсан судалгаа нэлээдгүй байдаг. Учир нь ББСБ-ын мэдээлэл, өгөгдлийг олох болон тооцоход ярвигтай. Одоогоор манай улсад үйл ажиллагаа эрхэлж буй ББСБ-уудын 90 хувь орчим нь зээлийн үйлчилгээгээр дагнах эсвэл өөр төрлийн санхүүгийн үйлчилгээтэй хавсран ажилладаг ба банкны салбартай харьцуулахад ББСБ-уудын эдийн засагт эзлэх хувь хэмжээ бага. Энэхүү судалгааны ажлаараа олигопол өрсөлдөөний зах зээлийн entry-exit загварын үнэлгээг Монгол Улсын ББСБ-ын хувьд хийж ББСБ-ийн зах зээлд шинээр нэвтрэхэд болон гарахад ямар хүчин зүйлс нөлөөлж буйг судлан entry-exit загварыг ашиглан нарийвчилсан мэдээлэл ашиглалгүйгээр зах зээлийн өрсөлдөөнийг хэмжиж болдог гэдгийг харуулахыг зорьлоо. Ингэхдээ Монгол Улсын тэр дундаа Улаанбаатар хотын ББСБ-ын хувьд entry-exit загварын үнэлгээг хийнэ. Мөн өрсөлдөөнийг хэмжих хэд хэдэн аргачлалыг онолын хувьд банкны салбарын жишээгээр авч үзэх бөгөөд entry-exit загварын давуу талыг тодорхойлсон болно. | en_US |
| dc.subject | Банкны салбар, ББСБ, Өрсөлдөөн, Entry-exit загвар, Олигопол, Төвлөрөл, Херфиндал-Хөршманы индекс, Бреснахан-Рейсс | en_US |
| dc.title | Олигопол зах зээлийн entry-exit загварын үнэлгээ: Монгол Улсын банк бус санхүүгийн байгууллагын жишээ | en_US |
| ife.Мэргэжил.Нэр | Бизнесийн эдийн засаг | |
| ife.Мэргэжил.Индекс | D310700 | |
| ife.Зэрэг | Бакалавр |